Говьсүмбэр аймагт зам дээр зогсож байсан ачааны машиныг араас нь мөргөсний улмаас жолооч нь амь хохирчээ

Date:

Говьсүмбэр аймагт зам дээр зогсож байсан ачааны машиныг араас нь мөргөсний улмаас жолооч нь амь хохирчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад жолооч нь “Бэйбэн норт бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан “Норт бенз” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөжээ. Улмаас Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд жолооч та

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,
  • Зорчих хэсгийг чөлөөлөх,
  • Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...