Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа

Date:

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргалаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 8575 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг хийж байна.

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай. Тойрог замын тендерийг зарлахаар бэлтгэж байна. Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийг зарласан. Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулж, төслийн нийт ажил 54 хувьтай үргэлжилж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц, Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулж, бичиг цаасны ажлууд цэгцэрлээ.

2026 оныг Улаанбаатар хот “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хамтдаа хөгжинө. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримт өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө. Нэг хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа Уулзалтад Сангийн яам, гааль,...

Б.Энхбаяр: Нийлүүлэгч компаниудын нөөцөд буй гэсэн 1400тн мах байхгүй нь тогтоогдсон

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын...

МАН-ын бүлгийн хурлаар дараагийн Хотын даргын асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж байна

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хаалттай хуралддаг....