“The MongolZ” баг шинэ оны босгон дээр тав дахь тоглогчийнхоо нэрийг албан ёсоор зарлалаа

Date:

Цахим спортын “Counter Strike-2” тоглоомын “The MongolZ” баг шинэ оны босгон дээр тав дахь тоглогчийнхоо нэрийг албан ёсоор зарлалаа.

Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 27-нд “controlez” буюу Б.Өнөдэлгэрийн гэрээний хугацаа дуусаж, багаас гарч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл “The MongolZ” багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, өдгөө 20 настай “cobrazera” буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэжээ.

У.Анарбилэг нь 2023 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд “The Huns Esports” багийн бүрэлдэхүүнд 1 жил 10 сар тоглосон байна. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах “StarLadder Budapest Major-2025” тэмцээнд “The Huns Esports” багийн нэрийн дор оролцсон нь түүний олон улсын түвшинд үзүүлсэн хамгийн том амжилт аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...