Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Улс төржиж өдөр шөнөгүй хэрэлдэнэ, тэнд иргэн хүн чинь мал шиг төхөөрүүлж байна, хэдэн хүний амиар анхаарах вэ?

Date:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Мэдээлж болдоггүй. Мэдээлэхгүй байж болдоггүй. Сонсч болдоггүй. Сонсохгүй байж болдоггүй. Асууж болдоггүй, асуухгүй байж чаддаггүй. Хоёрын хоёр хүүхэд хүйтэн мэсний ирт үрэгдчихээр чимээгүй байж чаддаггүй.
Хөрштэйгөө мэндэлдэг. Хөрштэйгээ шинэ шөл гаргаад хуваадаг. Хөршийндөө цай чүү уудаг, сайхан сэтгэлтэй ард түмэн юмсан. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг юмсан. Гэтэл яагаав ээ. Хутга бариад дайрах нь бүү хэл. Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр, хөндлөн гардаггүйн учрыг хэлье дээ гээд дуулдаг түмэн бишсэн билүү.
Хөршийндөө ороод жирэмсэн эхнэрийг нь хөнөөгөөд, 4 настай охиныг нь хороогоод, 3 настай охинг нь гэмтээнэ гэдэг чинь ер нь юу гэсэн хэл вэ? Ямар гээч хүмүүстэй бид нэг газар дэлхий дээр амьдраад байна вэ? Яагаад ингээд догшроод байна. Суурь шалтгаан юу байна вэ? Судалж байна уу, хүн амаа соён гэгээрүүлэх, нэг нэгэндээ хайртай хүндлэлтэй болоход яг юу хийж байна вэ? Бид.
Сүүлийн үеийн хөрш айлууд нэг нэгийгээ шуугилаа гээд цагдаа дуудаад өгчихдөг. Таарахаараа хялалздаг. Жиг жуг хийнэ. Их ажилтай байлаа. Бодоход ч зүрх урагдаад байна. Монгол улсад хүний эрх, хүүхдийн эрх хаана байна вэ!!!
Хүний эрх гээд өч төчнөөн тэрбумын зардалтай газрууд ажилладаг тэд юу хийж байна вэ? Хүн үү, адгуус уу, өнгийхгүй юм уу? Тоохгүй юм уу? Улс төржөөд өдөр шөнөгүй хэрэлдээд байна, тэнд иргэн хүн чинь мал шиг төхөөрүүлж байна, хэдэн хүний амиар анхаарах вэ? Даанч яавдаа, одоо хохирогчид гудамжинд гэртээ, ахиад аюул занал ирвэл яах вэ?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Б.Батцэцэг: Солонгос дахь манай улсын иргэд санаа зовмоор олон зөрчил гаргадаг

Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын иргэд Солонгос улсын...

Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна

Хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар...

Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа бөхийн өргөөнд зодоглоно гэв

Өнөөдөр Сар шинийн баярт зориулсан ахмад болон өсвөрийн бөхчүүдийн...

Л.Энх-Амгалан: Тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно....