Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийг сэргээн байгууллаа

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээж, 26 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Зөвлөлийн орлогч даргаар Эрүүл мэндийн сайд, Нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга ажиллана.

Тус зөвлөл байгуулагдсанаар нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл нь салбар бүрийн бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгах шийдвэр гаргах, салбар хоорондын уялдаа холбоог хангах гол үүрэгтэй.

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв нь үндэсний зөвлөлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тандалт, лаборатори, тархвар судлал, мэдээллийн систем, ноцтой байдлын хариу арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын энэхүү шийдвэр нь олон улсын зохион байгуулалт, Монгол Улсын хууль, урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцсэн бөгөөд нийгмийн эрүүл мэндийн бодлогын нэгдмэл байдлыг хангах чухал алхам болж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх...

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн...

Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

Боловсролын ерөнхий газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага...

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг...