НИТХ-ын дарга А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно

Date:

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, мөн уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр “Хүүхдүүд бие хүн болж төлөвшөөгүй, замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадвар сул. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах “зэвсэг” авч өгч буйгаа ухамсарлахгүй байна” гэлээ.

Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр дулааны улиралд, ялангуяа 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилон бүртгэгддэг байна. Тиймээс дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Үүнд,

  • 18 нас хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно.
  • 18 нас хүрсэн иргэн суррон унах бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байна.
  • Тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байна.
  • Хамгаалалтын каск, бээлий заавал хэрэглэнэ.
  • Баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх.

Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтойг А.Баяр онцоллоо.

Мэдээллийн эх сурвалж: iSee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...