Н.Учрал: УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш 10 өдөрт ямар ч хууль батлаагүй, шийдвэр гаргаагүй байна

Date:

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр 13.20 цагт чуулганы хуралдааныг нээж, үг хэллээ.

Тэрээр, “УИХ-ын чуулганы ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 10 цагаас хойш оролцохыг гишүүдээс хүлээж байна. УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш 10 өдрийн хугацаанд нэг ч хууль батлагдаагүй, нэг ч шийдвэр гаргаагүй. Дөрөвдүгээр сарын өмнө намайг сонгож дэмжсэн атлаа одоо улс төр хийж хууль бус шаардлагыг тавьж байна. Дэлхий дахинд дайн мөргөлдөөн дэгдэж, түлш шатахууны хомсдол үүсэж, олон улс орон хэмнэлтийн горимд шилжиж байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө түлш, шатахууны үнэ нэмэгдэж, эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Сөрөг хүчин бойкот хийх, хурал хаях эрхийг нь хүндэтгэж байгаа ч улс төрийн шаардлага нь хууль бус байна. Сандал суудлын асуудал биш шийдэл хэрэгтэй. Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах хариуцлага үнэ цэнэтэй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй” гэж хэлээд өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

Мэдээллийн эх сурвалж: iSee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...