Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ

Date:

Нэгүүн.мн сайтын эрхлэгч, яллагдагч Л.Баяржаргалын өмгөөлөгчөөс яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Баяржаргалыг “Бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлтэд дурдсан үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс хүсэлттэй холбоотой нотлох баримтыг танилцуулаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “…Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй…” гэх үндэслэлээр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

Жүдо бөхийн өсвөр үеийн 2026 оны УАШТ өнөөдөр хоёр...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдөр нэлээд ачаалалтай хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.05.21/ эхэллээ. Өнөөдөр хэлэлцэх асуудал...

19 настай цэрэг Баянхонгорын 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр...