С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

Date:

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2026.04.15) хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн боловч МАН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ажлын хэсэг байгуулагдсаны дараа мэргэжлийн хүмүүс болон судлаач шинжээч томилогдоод явна. Хамгийн гол нь УИХ дээр ажлын хэсэг байгуулах ёстой. ChatGPT-ээс харсан ч гэсэн 2.3 их наяд төгрөгөөр хийгдэж байгаа “Туулын хурдны зам” төсөл чинь санхүү эдийн засгийн үндэслэлгүй байна гэдгийг харж болно.

Нийслэл дээр олон төслийн нэгж, албан хаагч нар байдаг ч судалгаа тооцоогоо бүрэн хийгээгүй байж яагаад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлээд яваад байгаа юм бэ. Энэ дээр бид бүхэн зайлшгүй хяналт тавих ёстой. Одоогоор түр зогсоосон гэдэг нэртэй байгаа ч хэсэг хугацааны дараа хуульд нийцүүлсэн гэдэг агуулгаар эхлүүлээд явахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ хуульд нийцүүлэхээс гадна хамгийн гол нь өнөөдрийн цаг хугацаанд ач холбогдлын эрэмбэ дараа мөн үү гэдгийг хармаар байна. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал эрчим хүч гэдгийг энэ өвөл харлаа. Цахилгаан станцын засварыг хийх 300 тэрбум төгрөг байхгүй гээд сууж байсан атлаа 2.3 их наядаар хурдны зам барьж байна гэдэг чинь эрүүл ухаанд байхааргүй асуудал

Өнгөрсөн өвлөөс Улаанбаатар хотод БНХАУ-аас 300 тэрбум төгрөгөөр нүүрс худалдаж аваад түлээд дууссан. Үүний оронд үйлдвэртэй байсан бол өөр байх байлаа. Энэ бүхнийг ярихаар би Монголын хамгийн муу хүн шиг болоод байна.

Туулын хурдны зам Улаанбаатар хотын хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал уу гэвэл үгүй. Яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам шийдэх гээд зүтгүүлээд байгаа нь буруу” гэв.

Эх сурвалж: ikon.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...