Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Date:

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “ДЦС-3” ТӨХК дээр ажиллаж, тус станцын үйл ажиллагаа болон салбарт нүүрлээд буй санхүү, техникийн хүндрэлтэй асуудлуудтай биечлэн танилцлаа. Нийслэлийн дулаан хангамжийн 30%, цахилгаан хэрэглээний 10%-ийг дангаар хангадаг тус станц өнөөдрийн байдлаар “гал алдах” эрсдэлтэй нөхцөлд байгааг Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав онцлов.

Тарифын зөрүү: Үйлдвэрлэсэн өртгөөсөө 9 дахин бага үнээр борлуулж байна

Өнөөдрийн мөрдөгдөж буй тарифаар 1 Гкал дулааны эрчим хүчийг 29,418 төгрөгөөр үйлдвэрлэж, ердөө 3,251 төгрөгөөр борлуулж байна. Энэхүү бодит өртөг болон борлуулалтын үнийн хэт зөрүүгээс шалтгаалж, зөвхөн энэ онд гэхэд тус станц дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг анхаарууллаа.

Өр, авлагын сүлжээ: Санхүүгийн гацалт

Станцын санхүүгийн чадамж туйлдаж, өр авлагын хэмжээ тэнцвэрээ алджээ. Одоогийн байдлаар тус компанийн:

  • Авлагын хэмжээ: 38 тэрбум төгрөг

  • Өр төлбөрийн хэмжээ: 37.5 тэрбум төгрөгт хүрээд байна.

Технологийн хоцрогдол: Турбинуудын ажиллах нөөц дуусчээ

60 дахь жилдээ ажиллаж буй “ДЦС-3”-ын тоног төхөөрөмжүүд нэн яаралтай шинэчлэл шаардаж байна. Одоогоор ажиллаж буй 8 турбины ашиглалтын хугацаа аль хэдийн дуусч, стандарт нормоос 30,000-50,000 цагаар илүү ажиллаж байгаа аж. Ирэх өвлийн ачааллыг давахын тулд хос турбиныг шинэчлэх хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах шаардлагатайг удирдлагуудын зүгээс уламжлав.


Эрчим хүчний сайд Б.Найдалаа: “Шаардлагатай нэмэлт төсвийн асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлно. Үүний зэрэгцээ салбарын ТӨХК-иудын засаглал, менежментийг сайжруулж, удирдлагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх замаар үр ашгийг нэмэгдүүлнэ.”

Сайдын зүгээс санхүүгийн алдагдлыг бууруулах, засаглалын шинэчлэл хийх асуудлыг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...