Төв талбайд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгч байна

Date:

Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгнө.

Мөн уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулах юм.

Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна. Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.

Хуваарь:

2026.04.20 Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир

2026.04.21 Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг

2026.04.22-нд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...