“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Date:

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Марафонд гүйх оролцогчид тавдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл ulaanbaatar.marathon.mn цахим хуудас болон Hipay аппликэйшнаар бүртгүүлэх боломжтой. Мөн тусгай олимпын төрөлд хамаарах 500 болон 800 метрийн зайн гүйлтийн бүртгэлийг өмнөх жилүүдийн адил Монголын тусгай олимпын хороо хариуцна.

Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд оролцохоор 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.

“Улаанбаатар марафон” нь анх 2014 онд нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байсан бол өдгөө олон улсад танигдсан нэр хүндтэй марафонуудын нэг болж өргөжсөн. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн баталгаажсан замтай болж, дэлхийн хөнгөн атлетикийн албан ёсны календарьт багтсанаар Азийн болон дэлхийн шилдэг тамирчдыг хүлээн авах боломж бүрдээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...