Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

Date:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх, дүрмийг шинэчлэн батлах тухай, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэж, НИТХ-ын ээлжит VII хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ.

Хэлэлцсэн асуудлын хүрээнд нийтийн тээврийн шинэ төрөл болох дүүжин замын тээврийг нийслэлд нэвтрүүлэх төслийн танилцуулгыг онцлон авч үзэв. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг богиносгох, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Төслийн хүрээнд дүүжин замын тээврийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу зохион байгуулах бөгөөд нийт 57 ажилтантайгаар, 3 ээлжийн горимоор тасралтгүй ажиллуулах бүтэцтэй байхаар төлөвлөжээ. Үүнээс өдөрт зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ, шөнийн цагаар засвар үйлчилгээ, техникийн хяналтыг хэрэгжүүлэх байдлаар хүний нөөцийг хуваарилахаар тооцжээ.

Системийн дээд хүчин чадал нь цагт 2320 зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд өдөрт 37 мянга гаруй, жилд 13.5 сая хүртэл зорчигч үйлчлүүлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Тарифыг 3000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах санхүү, эдийн засгийн тооцоог гаргажээ.

Мөн дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болох бөгөөд одоогийн авто замын нөхцөлд 30 минутаас 2.5 цаг хүртэл зарцуулдаг хугацааг бууруулах юм. Түүнчлэн Сонсголонгийн гүүр, Яармаг болон Ажилчны гудамж орчмын замын ачааллыг тодорхой хувиар бууруулах, өдөрт 98 мянга гаруй иргэн шинэ төрлийн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэйг танилцуулгад дурдлаа.

Ийнхүү хэлэлцсэн асуудлуудыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

Жүдо бөхийн өсвөр үеийн 2026 оны УАШТ өнөөдөр хоёр...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдөр нэлээд ачаалалтай хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.05.21/ эхэллээ. Өнөөдөр хэлэлцэх асуудал...

19 настай цэрэг Баянхонгорын 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр...