Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Date:

Түлш шатахууны асуудлаар ОХУ, Казахстанд ажиллаж буй Г.Дамдиннямтай Ерөнхий сайд Н.Учрал холбогдож мэдээлэл авсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “ОХУ, Казахстанд буй албаны хүмүүстэй үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах талаар нэлээдгүй ярилцаж үр дүнд хүрлээ. Тавдугаар сард дизель түлшний үнэ хамгийн багадаа 6250-6700 орчимд болохоор маш хүнд байдал руу орчхоод байгаа. Таны өгсөн захидал, албан хүсэлт, бусад зүйлсийг уламжилсан. ОХУ-ын зүгээс манай Засгийн газраас тавьсанчлан дотоодын зах зээлийн үнээр өгөх дээр зөвшөөрсөн хариу өгсөн сайн мэдээтэй байна. Ингэснээр тавдугаар сард үнэ өсөхгүй, өнөөдрийнхөөр байна гэсэн үг. Оны эцсийн байдлаар тооцож үзвэл 500 гаруй сая доллар буюу 1.8 их наядыг ард иргэд, ААН-ээс гаргуулах байсныг зогсоож чадлаа” хэмээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

Жүдо бөхийн өсвөр үеийн 2026 оны УАШТ өнөөдөр хоёр...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдөр нэлээд ачаалалтай хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.05.21/ эхэллээ. Өнөөдөр хэлэлцэх асуудал...

19 настай цэрэг Баянхонгорын 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр...