ОБЕГ: Гал түймрийн голомтод байсан 22, 86 настай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна

Date:

Орон сууцанд өнөөдөр гал түймэр гарсан байна.

Энэ тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, байрны гурван давхрын айлд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.09) 08:58 цагт ирсэн.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраалаа.

Гал түймрийн голомтоос 22, 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна” гэж мэдээллээ.

Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Цахилгаан хэрэгсэлтэй зөв харьцах
  • Цахилгааны утас, залгуур гэмтсэн эсэхийг тогтмол шалгах.
  • Ашиглаагүй үед цахилгаан хэрэгслүүдийг салгах.
  • Олон салаа залгуурт хэт олон хэрэгсэл зэрэг залгахгүй байх.
  • Гал тогоонд анхаарал болгоомжтой байх
  • Хоол хийхдээ плиткээ асаалттай орхихгүй байх.
  • Хий, галын төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг шалгах.
  • Тос асгарсан үед усаар унтраахгүй байх – ус тосонд гал дүрэлзэх аюултай.
  • Хүүхэд, ахмад настныг гэртээ үлдээхдээ анхаарал тавих.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...