Тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, таван чиглэл бүрэн зогсоно

Date:

2026 оны тавдугаар сарын 23-нд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт болно.

Мөн энэ өдөр автомашингүй өдөр тул нийслэлд тодорхой бүсчлэлд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрут өөрчлөгдөнө гэдгийг Нийтийн Тээврийн Бодлогын Газар(НТБГ)-аас мэдээллээ.

НТБГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа “Энхтайваны өргөн чөлөө, нарны замын хөдөлгөөн хаагдаж байгаа тул дийлэнх хөдөлгөөн их тойруугаар явна. Хойноос орж буй хөдөлгөөн Сансрын тойргоос буцаж эргэх бол урдаас ирэх хөдөлгөөн 120 мянгатаас буцаж эргэнэ.

Авто замын хөдөлгөөн 18:00 цагт нээгдсэнээр нийтийн тээврийн хэрэгслүүд үндсэн маршрутаараа явна. Хаагдаж байгаа гудамж замуудаар маршрутынх нь дийлэнх явдаг нийтийн тээврийн таван чиглэл бүрэн зогсоно.

Энэ өдөр

  • Ч:63
  • Ч:71
  • Ч:71А
  • Ч:84
  • Ч:78 үйлчилгээнд явахгүй.

Хаагдаж байгаа гудамж, замтай холбоотойгоор бусад тээврийн хэрэгсэл явах замуудын ачаалал нэмэгдэх тул иргэд та бүхэн цаг хугацаагаа төлөвлөж зорчихыг хүсье” гэлээ.

зураг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...