2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

Date:

2026 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэх гэж байна. Өнөөдөр мөн 14:00 цагт Англи хэлний шалгалт товлогдсон. Түүхийн шалгалтыг 1,511 хүн өгөхөөр бүртгүүлсэн бол англи хэлний шалгалтыг 33,177 хүн өгнө.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын төвд очиж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваариа заавал авч очно уу.

Харин Элсэлтийн Шалгалтын байранд гар утас, ном, дэвтэр, чихэвч, компьютер, таблет, ухаалаг цаг, тооны машин, ноорог цаас, дуу хураагч, үзгэн болон тосон бал, толь бичиг, томьёоны хураангуй зэрэг хууран мэхлэх зорилготой, бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно. Иймд та бүхэн өөрийн хувийн эд зүйлсээ гэр бүл, найз нөхөд, ойр дотно хүмүүстээ үлдээж орохыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс зөвлөж байна.

Түүнчлэн шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, бусдад тусалсан, дээр заасан хориглох зүйлсийг авч орсон, ашигласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгохыг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...