Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа

Date:

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар, тус яамны Төсөл хэрэгжүүлэх нэгж удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн бөгөөд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж ажилласан. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижү Сивил Инженеринг групп” компани ажиллаж, дотоод гадаадын 15 аж ахуй нэгж хамтран амжилттай хэрэгжүүлж, байнгын ашиглалтад оруулаад байна.
Одоогоор тус цэвэрлэх байгууламжийн зүгшрүүлэлт тохируулгын ажил хийгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ Төв цэвэрлэх байгууламжид ажиллах үеэрээ “Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийг эхлүүлж байсныг хэлж, энэ бол нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг юм” гэж онцолсон.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 м3 ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг хүлээн авч, 98 хувь цэвэрлэн байгаль орчинд нийлүүлэх хүчин чадалтай. Мөн лагийг боловсруулан эрчим хүч үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээнийхээ 35 орчим хувийг хангана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...