О.Алтангэрэл: Угаартаж нас барсан иргэдийн мэдээллийг цацсан хэрэгт таван хүнийг шалгаж байна

Date:

Угаартаж нас барсан гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, зургийг олон нийтийн сүлжээнд цацсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд буруутай этгээдийг олж тогтооно хэмээн мэдээлж байв. Тэрбээр өнөөдөр уг хэрэгт таван хүнийг шалгаж байна хэмээн мэдээллээ.

О.Алтангэрэл сайд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб ажиллаж байна. Энэ хүрээнд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам мөн нийслэлийн зохих ажилтнууд, мэргэжилтнүүд ажлын хэсэг болоод ажиллаж байна.

Эдгээр хүмүүс дундаа мэдээлэл солилцдог групптэй. Цаашид юуг анхаарах, хэр хэмжээний хохирол учирсан, утаатай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллийг шуурхай солилцдог энэ вайбер группт байгууллагуудын тавьсан мэдээллийг олж авч, олон нийтэд тараасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Тухайлбал үзлэг, шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг нь цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл. Энэ мэтчилэн тал талаас өгсөн мэдээллийг цуглуулан, нийлүүлж бэлдсэн байна. Урьдчилсан байдлаар иргэн Б-г, бусад 4 хүний хамт шалгаж байна. Шалгаж буй хүн нь төрийн албаны харьяалалгүй” гэдгийг хэллээ.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас...

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдааны 55 кг-ын жингийн...

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World...