1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ гэв

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд 2024 оны цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийн гурав дахь хэсгийг энэ сард олгоно.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ногдол ашгийн гурав дахь хэсгийг олгох эсэх шийдвэрийг гаргах юм. Үүний дараа ногдол ашгийн үлдэгдэл мөнгө болох татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөгийг олгох аж.

Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн өнгөрсөн оны цэвэр ашгийн дүнг тооцсоны үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгоох болсон бөгөөд үүнийгээ гурав хувааж олгож буй нь энэ юм. Эхний ээлжийн 200 мянган төгрөгийг Цагаан сарын баяраас өмнө иргэдэд олгосон билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын III улирлын буцаан олголтыг өнөөдөр...

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...