Б.Найдалаа: П.Наранбаяр сайдтай зодолдоогүй, маргаан л гарсан

Date:

Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа зодсон гэх мэдээлэл гарсан. П.Наранбаяр сайдын хувьд “Бид зодолдсон зүйл байхгүй, санамсаргүй зүйл болсон” гэх тайлбарыг өгсөн.
      Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Төрийн өмчийн компаниуд дээр ХҮН, Ардчилсан намаас томилогдож байгаа томилгоонууд байгаа. ХҮН намаас хэдэн хүн томилж байгааг одоогоор мэдэхгүй байна. Төрийн өмчит компани, төрийн албанд МАН-аас гэж ганц намаас томилогдсоор байгаад дасчихсан байна. Яагаад заавал ганц нам бүх асуудлыг шийдэх ёстой вэ. АН, ХҮН-ээс хүн томилж байгаа нь буруу биш. Тэр томилж байгаа хүмүүс нь мэргэжлийн салбарын хүмүүс. Төрийн өмчит компаниудын авлига, хулгай гэх зэрэг Монгол Улсын хөгжлийн бүтээмжийн гол тээг болчихоод байгааг бүгд мэдэж байгаа. Иймд одоогийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд шинэ хүмүүс оруулах хэрэгтэй. Би өнөөдөр ажилдаа орж байна. П.Наранбаяр сайд бид хоёрын хооронд үүссэн асуудлаар ардын аман зохиол шиг ташаа мэдээлэл гадуур явчихсан байна. Зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай намын зөвлөгөөн болсон. Гэхдээ зодоон болоогүй, маргаан л гарсан. Тус хурлын дараа бид чуулганд суугаад үдээс хойш нь би эмнэлэгт хэвтэхээр явсан. Хүний нүд рүү санамсаргүй хуруугаа хийдэг шүү дээ. Тийм л зүйл болсон. УИХ-ын гишүүний ёс зүй болон гэмт хэргийн шинжтэй зүйл огт болоогүй. Цагдаад гомдол гаргасан хүн байхгүй. Ямар ч шаардлагагүй зүйлд анхаарал хандуулах шаардлагагүй. Үүнээс илүү анхаарах асуудал манай улсад их байна” гэв.
Мэдээллийн эх сурвалж: ergelt.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...