Хөл бөмбөгчид “Үнээгээ алж идсэний дараа сүүтэйг мэдэв” гэдэг шиг А.Ганбаатарыг албан тушаалаа өгсөний дараа хөгжлийн галт тэрэг хөдөлгөсөн ачтан хэмээн магтаж байна. Учир юу гэвээс одоогийн УИХ-ын гишүүн А.Ганбаатар Монгол оронд хөл бөмбөг үйл хэргийн эхлүүлсэн хэмээн хөл бөмбөгчид ярьж байна. А.Ганбаатар уг холбооны Ерөнхийлөгч байхдаа 21 аймагт салбар зөвлөлөө байгуулсан. Ингэснээр Монгол орон даяар хөл бөмбөг хөгжих боломж нээгдсэн.
Үүний үрээр аймаг бүрт хөл бөмбөгийн багууд бий болж дор харж 5-20 баг гардаг болсон. Өөрөөр хэлбэл албан байгууллага бүр өөрийн баг, дэмжигчидтэй болсон. Нэг аймагт хөл бөмбөг сонирхдог, тоглодог 1000 орчим хүн байна гэсэн судалгаа бий. Хүүхэд голдуу багуудаас гадна аймаг бүрээс охидыг баг гарах боломжтой болжээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг даган хөл бөмбөгийн талбай, заалууд бий болов. Ганц хөл бөмбөгийн холбоо бус орон нутгийн удирдлага, улс төрчид хөл бөмбөгийн талбай, бэлтгэлийн заал танхимд ач холбогдол өгөөд эхэлжээ.
Энэ бүхэн А.Ганбаатарын хичээл зүтгэл, бодлогын үр дүн юм. Тэрээр 30 гаруй хүүхдийг Унгарын академид хөл бөмбөгийн сургуульд сургав. Үүний үрээр Словакийн дээд лигт Монгол хүүхдүүд тоглож эхэлсэн бөгөөд гадныханд “Монголчууд хөл бөмбөг тоглох авьяастай, өгөгдөлтэй” гэсэн ойлголт өгөөд байгаа юм. Үүний үрээр Испаний Барса академи хөл бөмбөгийн сургууль, сургалтаа Монгол улсад эхлүүлсэн байна шүү.
Ямартаа ч Габи буюу УИХ-ын гишүүн А.Ганбаатар хөл бөмбөгийн хөгжил түлхэц болох бодлого, бүтээн байгуулалтыг албан тушаал хашиж байхдаа хийсэн байна. Монголын хөл бөмбөгийг олон улсын тавцанд гарах хөрс суурийг зөв тавьсан хэмээн өмнөх Ерөнхийлөгчөө магтаад санагалзаад эхэлсэн нь юу өгүүлнэ вэ.