Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хоригдож байх хугацаандаа ямар орчинд байсан тухайгаа дэлгэв

Date:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: “Уртаашаа гурав алхах, өргөөшөө 2 алхах, ер нь ариун цэврийн өрөөнөөс жаахан талбайд 4,5 уулаа хоригддог. Агаар гэж байхгүй. Долоо хоногийн 3 хоногт нь өглөө 10,20 минут салхилна. Үүнийгээ нарлагаа гэнэ. Өөр ямар ч нөхцөлд агаарлах боломжгүй. Ялгадсынхаа үнэрээр амьсгалаад л байж байдаг л даа, тэр газар. Борооны дараах чийг шиг тийм мэдрэмж үүрдийнх. Хувцас байнга тийм хүйтэн, чийгтэй.

Энэ орчинд биеэ л муутгахгүй байх нь миний эхний бөгөөд эцсийн зорилго байлаа. Бөөр байхгүй болдог юм байна. Алдаж эндэж зовж шаналж яваа аавын охин, ээжийн хөвгүүдийн эрүүл мэндэд анхаараасай л гэж бодох юм даа. Бөөрний дараа нь шүд. Шүдээ янзлуулж чадахгүй л яваад байсан. Цоороод, эмтрээд удсан учир сувгийн эмчилгээ гэдэгт ороод явж байна.

Ер нь сатаарах гээд ч чадахгүй тэр газрын тухай бодол толгойноос гарахгүй, айдас үргэлжлээд л байдаг юм байна. За айхтар хүнд сэтгэгдэл бичлээ.” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус...

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын...

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...