Т.Мөнхсайхан: Эмч, сувилагч нарын гарт олгогдох цалин дунджаар 2.2 дахин өссөн

Date:

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хийлээ.

Тэрбээр, хүн амд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж 43.7 хувиар үзүүлсэн буюу нийт хүн амын 80 хувь нь ЭМД-аар авсан. Ингэснээр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл буурч жилд 2 сая төгрөгөөс дээш өртөг бүхий тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 142 мянгаар нэмэгдэж, Эдгээрийн дийлэнх нь хүнд өвчтэй хүмүүс байгаа нь салбарын хувьд санхүүгийн хамгаалалтын үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байна гэж үзэж байна.

Эмч, сувилагч нарын гарт олгогдох цалин дунджаар 2.2 дахин өссөн байна. 2021 оноос нэг худалдан авагч болж улсын төсвөөс хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг ЭМДС-нд шилжүүлж нэгтгэснээс хойш 2021 онтой харьцуулахад 1.6 дахин буюу 60 хувиар өссөн байна. Гагцхүү ковид цар тахлын үед гаргасан тусламж үйлчилгээний зардал нь өр болж хуримтлагдаж он дамжин явсаар 2024 оны төгсгөлд улам хүндэрч үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвөөс давсан зардлыг гаргасан тусламж, үйлчилгээ эмнэлгүүд тухайн үед үзүүлсэн. Энэ нь ЭМДС-нд төлөвлөгдөөгүй нэхэмжлэл үүсэж, өр төлбөрт орох нөхцөл бий болсон” гэв. Энэ онд өмнөх гурван жил хуримтлагдсан өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан” гэв.

Эх сурвалж: ubn.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...