Улаанбаатар хотод үүссэн тэг зогсолт нь зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв

Date:

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.

Энэ долоо хоногт автозамын түгжрэл нэмэгдсэн нь бага ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тухайлбал,ЕБС-ийн бага ангийн сурагчид цахимаар хичээллэхэд дунджаар 100 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй.

Харин улирлын амралт эхлэхэд автозамын түгжрэл 15-20 хувиар багасдаг байна. Сүүлийн хоёр өдөр Бага тойруу, Сансар, 100 айл орчимд түгжрэл нэмэгдсэн нь Их тойруугийн автозамын ачааллаас шалтгаалж байгаа аж. Энэ сарын11-ний оройн 17:00 цагийн байдлаар гэхэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн 12 зам тээврийн осол гарчээ. Харин өчигдөр зам тээврийн 9 осол гарсан нь автозамын ачааллыг нэмсэн гэдгийг ЗХУТ-өөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...