12-р сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Date:

Малчид, иргэд, зориулсан мэдээ:

13–наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2025 оны 12-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -18…-23 градус хүйтэн.

Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

2025 оны 12 дугаар сарын 12-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 12-нд говийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-ныг хүртэл өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 19-нөөс өдөртөө хүйтний эрч нэмж чангарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Б.Батцэцэг: Солонгос дахь манай улсын иргэд санаа зовмоор олон зөрчил гаргадаг

Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын иргэд Солонгос улсын...

Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна

Хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар...

Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа бөхийн өргөөнд зодоглоно гэв

Өнөөдөр Сар шинийн баярт зориулсан ахмад болон өсвөрийн бөхчүүдийн...

Л.Энх-Амгалан: Тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно....