Маргааш “3улын-25” тохионо

Date:

Буддын шашинт улс орнууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг “Зулын 25”-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж ирсэн. Энэ жил 12 дугаар сарын 14-нд буюу маргааш тохиож байна.

Монголчууд эл өдөр зул өргөж, буян үйлдэх бөгөөд үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Өвлийн эхэн сарын билгийн тооллын 25 идэш хоол бэлтгээд дуусах үед тохиох бөгөөд энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг цээрлэдэг. Мөн төхөөрсөн малынхаа бөөрний өөхөөр зул өргөж, цээрээ гаргадаг зан үйл ч бас бий.

Учир нь,

Бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургаадугаар жарны “Алтан унжлага” хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээнээр орчлонд мэндэлсэн. Түүнчлэн наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал төгсчээ.

Энэ цагаас хойш бурхны шашинтнууд “Зулын 25” хэмээн нэрийдэх болсон түүхтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...