Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо

Date:

Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Иймд өнөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлээд байв.

Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад, дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” гэж өөрийн албан ёсны цахим хуудсандаа бичжээ.

Өөрөөр хэлбэл, тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр албажаагүй тул хэрэгжихгүй аж.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...