УИХ-ын гишүүн Х.Булгантуяа яллагдагчаар татагджээ

Date:

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг “Төрийн эрхийг хууль бусаар авах” зүйл ангиар яллагдагчаар татжээ. 

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар яллагдагчаар татжээ.  Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаагүй гэв.

Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улмаар дээрх УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан бөгөөд прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан талаар бид өмнө мэдээлж байсан юм.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг харъяаллын дагуу тагнуулын байгууллагаас шалгасан бөгөөд “Төрийн эрхийг хууль бусаар авах” зүйл ангиар холбогдуулан шалгаж буй аж.

Мэдээллийн эх сурвалж: dorgio.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...