Цалинтай ээжийн ₮50,000-ыг 500,000 болгох өргөдөлд 7,520 иргэн гарын үсэг зураад байна

Date:

Иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдөл санаачилж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Д.Төгс-Арвижих санаачилсан бөгөөд одоогоор 7,520 иргэн гарын үсэг зурсан байна.

Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид төрөөс ₮50 мянгийг олгодог. Энэ нь одоогийн зах зээл, тэтгэмжийн харьцаа хамааралд огт нийцдэггүй бөгөөд сүү, живх авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэж үзжээ. “D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн тус саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэгдэх журамтай.

Тус өргөдөлд санал авах хугацаа ирэх сарын 14-ний 17:41 цагт дуусах аж. Та цахим өргөдөлд гарын үсэг зурах бол энд дараарай.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...