Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийг сэргээн байгууллаа

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээж, 26 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Зөвлөлийн орлогч даргаар Эрүүл мэндийн сайд, Нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга ажиллана.

Тус зөвлөл байгуулагдсанаар нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл нь салбар бүрийн бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгах шийдвэр гаргах, салбар хоорондын уялдаа холбоог хангах гол үүрэгтэй.

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв нь үндэсний зөвлөлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тандалт, лаборатори, тархвар судлал, мэдээллийн систем, ноцтой байдлын хариу арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын энэхүү шийдвэр нь олон улсын зохион байгуулалт, Монгол Улсын хууль, урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцсэн бөгөөд нийгмийн эрүүл мэндийн бодлогын нэгдмэл байдлыг хангах чухал алхам болж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...