ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

Date:

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай утсаар холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ.

Ярилцсан мэдээллийн талаарх бичлэгийг тэрбээр цахим хуудастаа нийтэлсэн бөгөөд салбарын сайд түлш, шатахууны үнэ өсөхгүй, тогтвортой нийлүүлнэ гэсэн мэдээллийг өгөв.

Тодруулбал Г.Дамдинням сайд “ОХУ-д манай баг ажиллалаа. Энэ хүрээнд нэлээд яриа хэлэлцээ хийсний дүнд тохиролцоонд хүрлээ.

Үндсэндээ тавдугаар сард нэг литр дизель түлшний үнэ хамгийн багадаа 6250-6700 төгрөгт хүрэх эрсдэлтэй байсан.

Бид таны өгсөн захидал, албан хүсэлт бусад зүйлийг уламжилсан. ОХУ манай Засгийн газрын тавьсан дотоодын зах зээлд суурилсан үнээр шатахуун өгөхийг зөвшөөрсөн сайн мэдээтэй байна.

Өөрөөр хэлбэл тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, өнөөдрийн байгаа үнээр худалдаална” гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...