ХАНТАВИРУСЫН ДЭГДЭЛТ: Аяллын хөлөг дээр 3 хүн нас барж, олон зорчигч өвчиллөө

Date:

Аяллын MV Hondius хөлөг онгоцон дээр хантавирусын сэжигтэй дэгдэлт гарч, 3 хүн нас барж, дор хаяж 7 зорчигч өвчилсөн талаар мэдээллээ. Хөлөг дээр нийт 150 орчим зорчигч байсан бөгөөд нөхцөл байдал ноцтойд тооцогдож байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар халдварын хоёр боломжит шалтгаан байгааг онцолжээ. Хамгийн магадлалтай хувилбар нь халдвар авсан харх, хулганын өтгөн, шээс, эсвэл шүлсээр дамжин вирус тархсан байх явдал юм.
Энэ нь хантавирусын халдвар дамжих хамгийн түгээмэл зам гэж эмч Zaid Fadel тайлбарласан байна.
Гэсэн хэдий ч Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээлэхдээ, одоогоор уг хөлөг дээр ямар нэгэн мэрэгч амьтан илрээгүй гэсэн нь нөхцөл байдлыг улам тодорхойгүй болгож байна
Одоогоор халдварын яг эх үүсвэрийг тогтоохоор шалгалт үргэлжилж байгаа бөгөөд зорчигчдын эрүүл мэндэд анхааралтай хяналт тавьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...