С.Амарсайхан: Ажлын хэсэг Ж.Эпстейнийн хэрэг төдийгүй хар тамхи, цахим залилангийн асуудлыг цогцоор авч үзнэ

Date:

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Ж.Эпстейнийн хэргийг судлан шинжлэх ажлын хэсэг байгуулна гэдгээ мэдэгдээд буй. Энэ талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ж.Эпстейнийн хэрэгт манай улстөрчдийн нэр дурдагдаж, өсвөр үеийнхний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллүүд гарч байгаа.  Иймд улс орны ирээдүй, нийгмийн аюулгүй байдлын үүднээс ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг дан ганц  Ж.Эпстейнийн хэрэг бус хар тамхи, цахим залилан, хүний наймаа зэрэг асуудлыг цогцоор авч үзнэ.

Хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй зүйл дээр улстөржиж, хэн нэгнийг гүтгэж болохгүй гэдгийг би сайд болсноосоо хойш илэрхийлсээр байгаа. Гэхдээ дотоод аюулгүй байдалтай  холбоотой ийм асуудал дээр  бодлогын яам, холбогдох байгууллагууд чимээгүй байж болохгүй. Улсынхаа хууль тогтоомжийн хүрээнд үнэн бодитой эсэхийг тогтоох зүйтэй.

Ажлын хэсэгт хөндлөнгийн эксперт шинжээчдийг оролцуулж,  олон нийтэд нээлттэй байдлаар явуулна. Асуудалд эрүүл хандаж, тэнцвэртэй мэдээллийг цуглуулж, эргэлзээгүй байдал үүсгэх хэмжээнд цэг тавих ёстой.

Сонсгол зохион байгуулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ нээлттэй сонсгол шүүх хурал байж болохгүй. Шүүхийн ажлыг бид хийхгүй.  Баахан хэрэг ярьж, сенсаци дэгдээчихээд хаячихдаг гашуун туршлага байна. Энэ нь төр иргэний итгэлцлийг сулруулдаг, хууль шүүхийн байгууллагад эргэлзээ төрүүлдэг” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн иргэний нисэхийн салбарын үе үеийн...