Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

Date:

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгөөд буй. Түүний оронд ажиллах хүнийг томилох асуудал яригджээ.

Эх сурвалжаас тодруулснаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын(НХОГ) дарга Б.Мөнхбатыг Нийслэлийн Засаг дарга орлогчоороо томилохоор болж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдох гэж буй Б.Мөнхбат нь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар бүрэн дунд сургуульд физикийн багш,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгааг намтарт нь дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...