УИХ-ын Тамгын газар: Гишүүдэд орон сууцны дэмжлэг олгох талаар зохицуулалт тусгагдаагүй

Date:

УИХ-ын 2025 оны 12-р сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын 40 гаруй гишүүн тус бүр 390 сая төгрөгийн дэмжлэг авсан байна. Та нар яасан өлөн бэ” гэж хэлсэн. Энэ мэдээллийг цахим сайтууд болон нийгмийн сүлжээгээр цацсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газраас өнөөдөр мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд, 

Сүүлийн өдрүүдэд зарим цахим сайт, сошиал сүлжээгээр “Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгээд буй нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.

Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...