Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна

Date:

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 15:00 цагаас хуралдсан Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал тавдугаар сарын 25-ны Даваа гарагт хуралдуулах шийдвэр гаргасан.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Хотын даргын албан тушаал нь өнөөгийн нөхцөлд маш хүнд хариуцлага шаардсан ажил. Шинээр томилогдох хүн нь хуулийн шаардлага хангасан, намын бодлогоор дэмжигдсэн, хамгийн гол нь бүх талын итгэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.

Сүүлийн гурван удаагийн томилгоог эргэн харахад, УИХ-ын гишүүн эсвэл сайдын албан тушаалаасаа татгалзсан хүмүүс хотын даргаар томилогдож ирсэн. Харин үүнээс өмнө нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) дотроосоо нэр дэвшүүлэн удирддаг байсан. Өмнөх хотын дарга Х.Нямбаатарын хувьд НИТХ-аас Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр дүгнэхэд “хангалттай” ажилласан гэсэн үнэлгээ авч байсан.

Монгол Улс нь нэгдмэл улс бөгөөд парламентын засаглалтай. Хэрэв нийт хүн амын 50 хувь нь оршин суудаг нийслэлийн даргыг иргэдээс шууд сонговол парламентаас сонгогддог Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэл, хүч нөлөөтэй болох эрсдэлтэй. Энэ нь төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулж, олон улсын туршлагаар цаашдаа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих нөхцөл байдал руу хөтлөх магадлалтай” хэмээн хотын даргын талаарх үзэл бодлоо хуваалцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...