ЦЕГ: Ар гэр нь угаартаж нас барсан хүүг өнөөдөр мэдээлэл хийлээ гэж хариуцлага хүлээлгэхгүй

Date:

Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын улмаас алдсан 17 настай хүү өнөөдөр /2025.02.06/ төрийн ордны гадна мэдээлэл хийсэн.

БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан. Уг харамсалтай үйл явдалтай холбогдуулан гэр бүлээс нь үлдсэн цор ганц хүү нь цэргээс чөлөөгөөр ирээд, олон нийтэд хандсан нь энэ юм.

Тэрбээр “Намайг цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж болохгүй гэсэн. Гэхдээ би дуугарлаа. Дараа нь шалгуулаад явах байх” гэж хэлсэн нь нийгмийн анхаарлыг татаад байна.

Тэгвэл, энэ асуудлаар ЦЕГ-аас хариу тайлбар хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр,

“Иргэн О-г хэвлэлд мэдээлэл өгч болно, болохгүй гэдэг асуудал яригдаагүй. Тийм хууль байхгүй.

Түүнийг цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар дуудаагүй. Хэргийн оролцогч биш учраас түүнд эрх үүрэг сануулж, гарын үсэг зуруулах ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл задруулах нь эргээд төвөг учруулах эрсдэлтэй гэдгийг сануулсан, үүнийг тэгж ойлгосон болов уу гэж бодож байна.

-Өнөөдөр мэдээлэл хийлээ гээд түүнд хуулийн хариуцлага хүлээлгэх юм уу?

-Тийм асуудал байхгүй.

-Тэгвэл гэрийнхэнд нь. Өнөөдөр дүүгээ мэдээлэл хийх гэж байхад нь татаж, хориглооод байсан?

-Огт тийм юм байхгүй. Оролцогчдод л хуулийг сануулдаг, эрх үүргийг нь тайлбарладаг. Хохирогчийн зүгээс яагаад ингэснийг мэдэхгүй байна. О мэдээлэл хийснээр хууль зөрчөөгүй, түүнд хариуцлага хүлээлгэхгүй.

Мэдээллиийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө...

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...