Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэр гаргажээ

Date:

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн тохиож байна. Энэхүү тэгш ойг тохиолдуулан баяр наадмаар 1024 бөх барилдуулах, эсэх асуудлыг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Юуны өмнө 1024 бөх барилдах боломжтой эсэх мэдээллийг Монголын үндэсний бөхийн холбоо болон Баяр наадам зохион байгуулах үндэсний бөхийн салбар хорооноос тодруулахаар болсон байна.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, МҮБХ болон баяр наадам зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хороо энэ асуудлыг авч хэлэлцээд 1024 бөх барилдах боломжтой гэж үзэж, Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд танилцуулсан. 1024 бөх барилдуулах эсэх эцсийн шийдвэрийг Шадар сайдын ахалдаг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос гаргана гэлээ.

14.40 цаг.
Шадар сайд Н.Номтойбаяр, “Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэр гаргалаа. Бөхийн барилдааны 1, 2-ын давааг 7-р сарын 10-ны өдөр наадамчин олонд үнэ төлбөргүй үзүүлнэ.” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...