Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Date:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, мөн Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг долдугаар сарын 8, 28-ны өдрүүдэд олгоно. Харин онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 8-нд, насны хишгийг долдугаар сарын 2, 28-нд, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж-ийг долдугаар сарын 23-нд тус тус олгохоор хуваарь гаргажээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагаас иргэдэд халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарийг урьдчилан танилцуулж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...