Шүүхээс “Ноорог”-ийн ажилтан А.О-г 30 хоног цагдан хорих шийдвэр гаргав

Date:

ШҮҮХ:”Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тойм мэдээ гаргажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байх тул яллагдагч А.О-д 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Т.Мөнхсайхан: Эмч, сувилагч нарын гарт олгогдох цалин дунджаар 2.2 дахин өссөн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн тансаг хэрэглээгээрээ олныг ангайлгаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн дөнгөж 20 гарч яваа...

МУГЖ Б.Сарантуяа үзэгчдээ голж Вена хот дахь тоглолтоосоо зугтсан гэв үү?

Зууны Манлай Дуучин Б.Сарантуяа Австри Улсын Нийслэл Вена Хотод...