Б.Нандинболор: С.Батдөл Төр хурахд галчаар ажилласан, амраагүй

Date:

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Б.Энхбаяр гишүүн “АТГ гурван жилийн өмнө төрийн өмчит компаниуд дээр 10 их наядын авлигын асуудал байгааг олон нийтэд мэдээлсэн. Энэ ч үнэн гэдэг нь өнгөрсөн хугацааны үзүүлэлтүүдээр нотлогдсон. Төрийн өмчит нэг компанийн захирлын сейфнээс 7.5 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж байсан. АТГ илрүүлээд шийтгээд байдаг. Гэтэл Засгийн газар сайн ажиллахгүй байна. АТГ-тай нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Сейфнээс нь 7.5 тэрбум төгрөг гарсан С.Батдөл гэж нөхөр ШШГЕГ-ын харьяа Богд уулан дахь амралтын газар ялаа эдэлж байгаа юм билээ. Засгийн газар яаж ажиллаад байгаа юм бэ. Түүнийг амралтын газар амрааж байгаа сайд байна гэсэн үг. Өөрийг нь илчлээгүйн төлөө Богд ууланд тэр хүнийг амрааж байна. Цаашдаа эзнийг нь олж шийтгэж байгаарай” гэсэн.

Үүний хариуд ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор тайлбар хийлээ.

Тэрээр “Гурван шатны шүүхээс 7.4 жилийн ял авсан С.Батдөл гэж хүн 409 дүгээр хорих ангид ялаа эдэлж байгаа. Энэ хүн 2023 оны арваннэгдүгээр сард шүүхээр таслагдаад манай хорих ангийн мэдэлд ирсэн. 2024 оны есдүгээр сарын 29-нд Төр хурхын аж ахуйн хэсэг хуваарилагдсан. Хүйтний улирал эхлэхээр галчаар дөрвөн хоригдол ажиллуулдаг. Төр хурах бол амралтын газар биш. Манай ахмадуудаа сувилах, албан хаагчдаа амраах чиглэлийн үйл ажиллагаатай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Тэнд аль ч хоригдлыг ажиллуулж болно. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Манай байгууллагын тэргүүн дэд даргын ахалсан Хорих ял эдлүүлэх албаны зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлөөр хэлэлцүүлээд ажилд гаргадаг. Мөн прокуророос зөвшөөрөл авдаг. С.Батдөлийг нэг сар 20 хоног ажиллуулаад буцаагаад хорих анги руу татсан юм билээ. Одоо бол хорих ангидаа ял эдэлж байгаа”  гэв.

Эх сурвалж: eagle.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Улаанбаатарт зөөлөн салхитай, -8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатар хот орчмоор, их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө...

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлж дуусгана гэв

2025 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн долоо...

ДӨРГҮЙ БУХ ШИГ Ц.ДАВААСҮРЭН…

Одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын утаа гамшиг болж...