Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн өнөөдөр Монголд бууна гэв

Date:

УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр “Олон нийтийн жагсаал байх ёстой, жирийн үзэгдэл. Ерөнхий сайд гэхээс илүүтэй улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувьд тайлбараа хийх нь зүйн хэрэг. Хүүхдийн тухайд, эрх зүйч хүний хувьд харахад, 23 настай, нас биед хүрсэн.

Иймд өөрөө хөрөнгө орлогоо мэдүүлэх, түүнийгээ баталж чадах ёстой гэж бодож байна. Тэр хэрэглэсэн мөнгө нь өөрийнх нь үү, аавынх нь уу гэдгийг баталж чадах ёстой. Би ч бас та бүхэнтэй адил хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Өнөөдөр Монгол Улсад ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ асуудлаар өөрөө олон нийтэд тайлбараа хийх хэрэгтэй” гэв.

-Жагсаал хийж буй залуучуудтай нэгдэх үү. Та гарын үсгээ зурах уу?
-Би төрийг тогтвортой байх ёстой гэж үздэг. Энэ бол Засгийн газрыг унагаах асуудал эсэхэд эргэлзэж байна. УИХ-ын гишүүн болон Ерөнхий сайдын хувьд ёс зүйн асуудал нь мөн үү гэвэл мөн. Иймд өөрөө тайлбараа хийх байх. Нотолж чадахгүй бол харин дараагийн асуудал яригдах байх.

-Хамтарсан Засгийн газар байх ёстой гэж харж байна уу?
-Би бол хөгжлийн бэрхшээлтэй 114 мянган иргэний төлөөлөл. Би энд орж ирснээрээ асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүртээмжийн тухай хуулийн ажлын хэсгүүдэд орж ажиллаж байна. Энэ ажлууд маш сайн явж байна. Төрийн ажил тогтвортой байгаасай л гэж хүсэж байна. Хамтарсан Засгийн газар бол дараагийн асуудал.

Эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...