Цагдан хорих 461-р ангийн хоригдогч нас барсан ноцтой хэрэг гарлаа

Date:

Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас нас баржээ.

Тухайн хоригдогч бусдын эд хөрөнгийг удаа дараа хулгайлсан, хар тамхины хэрэгт холбогдон ШШГЕГ-т хоригдож байсан. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хариуцан ажиллаж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр өвчний улмаас буюу эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж мэдэгдлээ.

Уг хэрэгтэй холбогдуулж ШШГЕГ-ын албаныхан тайлбар өгөхдөө, хоригдогч залуу наймдугаар сарын 12-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаас улмаас нас барсан. ШШГЕГ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй үзүүлсэн. Нэг үгээр, хоригдож байгаа хүн бүрт эрүүл мэнд нь муудах үед арга хэмжээ авч ажилладаг гэлээ.

Албаныхны мэдээлж буйгаар мөрдөн шалгах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийнхан хийж эхэлжээ. Өмнө нь ийм төрлийн хэрэг гарч олон нийтийн нээлттэй сонсгол явуулж байсан. Тийм учраас энэ хэргийг нуун дарагдуулсан гэх хардлага үүсээд байгаа аж.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...