Талийгаач 3 настай охины хойд аавын ээж: Миний хүүд талийгаач охин их сайн, ааваа гээд л дагаад явдаг байсан

Date:

Энэ сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймагт гурван настай охиныг хойд эцэг нь зодсон гэх мэдээлэл бий. Улмаар тархи нь хүнд гэмтэж, элэг нь бяцарч эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэвч  ухаан орохгүй байсаар амь насаа алдсан.

Сэжигтний ээж “Хүү маань хөдөөнөөс орж ирээд дөрвөн жил блокны үйлдвэрт ажиллаж байна. Хамт олонтойгоо нийтэч, хөдөлмөрч, архи уудаггүй. Хүүгийн маань эхнэр надтай уулздаг, хүүхдээ дагуулаад ирдэг байсан. Би хоол хийж өгнө, мах шөлгүй гэхээр нь мах, хүнс өгч явуулдаг байлаа. Ойр тойронд нь амьдарч байгаа хүмүүсээс сонсоход ааш муутай, архины хамааралтай гэдэг. Харин миний хүүд охин нь их сайн ааваа гээд л дагаад явдаг байсан. Хүү маань “Энэ гаргахгүй дагаад явах юм” гэдэг зүйл ярьдаг байсан. Хүү маань энэ эмэгтэйтэй өмнөх оны есдүгээр сарын 20-ноос хамт амьдарсан. Би хэргийн газар байсан байсан бол нялх амьтны амийг аврах байлаа. Амь насаа алдсанд нь үнэхээр харамсаж байна: Эцэг эх, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Миний хүү ийм хэрэг хийнэ гэдэгт итгэхгүй байна” гэв.

Мэдээллийн эх сурвалж: zarig.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...