“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ

Date:

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Бэлтгэлээ урьдчилан хангаарай:

  • Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй.

Тохиромжтой гутал хувцас сонгоорой :

  • Гүйлтийн гутал, хувцас нь таны гүйлтийн тав тух, гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Бэлтгэлдээ өмсөж дассан, биед эвтэйхэн гутал, хувцсыг сонгоорой.

Биеийн байдлаа хянаарай:

  • Гүйлтийн явцад хэт ядрах, өвдөх, толгой эргэх, зэрэг шинж илэрвэл хурдаа багасгах эсвэл түр амрах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжийн цэгт хандана уу.

Ус шингэнээ тогтмол нөхөөрэй:

  • Гүйлтийн явцад биеийн шингэний тэнцвэр маш чухал. Маршрут дагуу байрлах усны цэгүүдээс тогтмол ус ууж, биеийн шингэнээ нөхөөрэй.

Зөв хэмнэлээр эхлээрэй:

  • Гүйлтийн эхэнд хэт хурдан эхлэх нь богино хугацаанд ядраах эрсдэлтэй. Өөрийн бэлтгэлд тохирсон тогтвортой хэмнэлийг барих нь барианд амжилттай хүрэхэд тусална.

Цаг агаарын нөхцөлд тааруулж бэлдээрэй :

  • Нартай өдөр гүйх үед нарны тос түрхэх, малгай өмсөх зэрэг нь биеэ хамгаалахад тусална. Цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах нь чухал.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э нь 3 настай дагавар...

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах...

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал...

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Цэргийн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлт болон хүнлэг...