Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ

Date:

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд бага насны хүүхэд тогонд цохиулж нас барсан ноцтой хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ “Цагдаагийн байгууллагад “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багт 2 настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч модон шонгийн доод ёзоор өмхөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал байна” гэлээ.

Орон нутгийн эх сурвалжаас тодруулахад “Хоёр хоногийн өмнө (2026.05.31) айлын хашаанд салхинд эрчим хүчний шон унасан. Шонгийн цахилгаан утсанд хүүхэд хүрснээс ийм харамсалтай явдал боллоо. Манай сум 3 аймгийг холбосон залгаа сум учраас хөл хөдөлгөөн, барилгажилт ихтэй. Хүүхэд эрсдэх нөхцөл байдал хаа саагүй байна” гэв.

Мэдээллийн эх сурвалж: focus.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...