Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож эхэлнэ

Date:

Маргааш буюу энэ сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Үүнтэй холбогдуулан аюулгүйн зөвлөмжийг хүргэе.

Суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан. Ингэснээр
✅Насанд хүрсэн
✅А ангиллын үнэмлэхтэй
✅Улсын бүртгэлийн дугаартай
✅2 талдаа тольтой
✅Хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн жолооч хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.

Хэрэв дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй суррон унаж хөдөлгөөнд оролцвол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно. Өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хайрлаж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг хүсье. Аюулгүй байдал хамгийн чухал.

Эх сурвалж: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...