Б.Энхбаяр: Нийлүүлэгч компаниудын нөөцөд буй гэсэн 1400тн мах байхгүй нь тогтоогдсон

Date:

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Нөөцийн махны цэг 600 биш 375 байна гэх асуудал тогтоогдсон. 250-д нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй гэх мэдээллийг өгсөн. Нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан компаниудаас нөөцөлсөн махаа яагаад худалдаалахгүй байгаа юм бэ гэхэд Нийслэлийн Ерөнхий менежер худалдаалахгүй байж бай гэх чиглэл өгсөн гэж танилцуулсан. Энэ бүгдээс харахад махны үнийг хөөрөгдөх зохион байгуулалттай ажил байсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна.

Одоогоор хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй. Урьдчилсан байдлаар нийлүүлэгч компаниудын хэлээд байгаачлан 1.4 мянган тонн мах байхгүй байгаа нь тогтоогдсон дүн мэдээ байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авсан. Миний бие Хотын даргын тамга тэмдгийг нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулаад ирлээ.

Үнийн өсөлтийг бууруулах талаар Засгийн газрын шийдвэрийн талаарх мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өгнө” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...