Б.Цэцэг: Хагацлын зовлонг нимгэлж буяны үйлсэд эгч нь 20.000.000₮ сая төгрөг хандивлахыг хүсэж байна

Date:

БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан. Уг харамсалтай үйл явдалтай холбогдуулан гэр бүлээс нь үлдсэн цор ганц хүү нь өнөөдөр цэргээс чөлөөгөөр ирж, олон нийтэд хандсан билээ.
Тэгвэл уг асуудалд жүжигчин Б.Цэцэг ийнхүү ярьлаа
Б.Цэцэг: “Хүнээ алдах шиг гашуун харуулсал гэж үгүй. Зулай зулайгаа гишгэж төрсөн балчир дүү нар нь, тэнгэрийн илч мэт хайрлаж түшиж явах ээжийгээ алдсан хүүд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье.
Арчаагүй бидний байгаа амьдрал Үхлийн хөндий мэт үргэлжилж, амьсгалах ч эрхгүй амьдруулж байгаад гутаж байна. Өр нимгэн ижий нь үүрд орхиод явчихна чинээ төсөөлөөгүй хүүг нь аяга хөмрөхийн дайтай зовлонд унагалаа. Орь ганцаараа хорвоог туулах тавилантай гэж өөрийгөө битгий буруутгаарай дүү минь.
Тосоод авах элэг нэгт Монголчууд, туслаж дэмжээд гүйх өр зүрхтэй иргэд олон гэдэгт итгээрэй. Хорвоо даахгүй мэт хагацал үзсэн эр цэрэг дүүгийнхээ хагацлаас бага ч болов хугаслаж хойдохын буяны ажилд туслаж дэмжихийг хүсэж байгааг минь хүлээж авна уу. Гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Улаанбаатарт зөөлөн салхитай, -8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатар хот орчмоор, их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө...

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлж дуусгана гэв

2025 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн долоо...

ДӨРГҮЙ БУХ ШИГ Ц.ДАВААСҮРЭН…

Одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын утаа гамшиг болж...